| | USD/MNT 0₮

Я.Содбаатар:21 аймагт халдвар тархвал яах вэ, тиймээс хотод гацсан иргэдийг явуулна гэж хэлж чадахгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Хамгийн анхаарал татаж байгаа нэг сэдэв болов Нийслэлд ирээд гацсан иргэдийг буцаах талаар Засгийн газраас ямар арга хэмжээ авах талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатарт гацсан иргэдийн судалгааг гаргасан. Бүртгэлийг бэлэн болгож иргэдийг явуулах түр журмыг гаргаад бэлэн болгосон. Эрүүл мэндийн болон тархвар судлаач эрдэмтдийн хэлж буйгаар бол энэ иргэдийг өнөө маргаашдаа гаргаж чадахгүй. Маш их эрсдэлтэй гэж үзсэн. Монголд төмөр зам дагасан таван аймагт голомт бий болчихлоо. Төмөр замын ажилчдаас халдвар их гарч байна. Хэрвээ энэ гацсан иргэдийг ямар ч зохион байгуулалтгүйгээр гаргаад явуулбал 21 аймагт өвчнийг алдах магадлалтай. Тиймээс өнөө маргаашгүй явуулна гэж хэлж чадахгүй. Нухацтай хандах хэрэгтэй.

Урьдчилсан байдлаар авч үзэхэд хотод гацсан 26 мянган иргэн байна. Хөдөөнөөс хот руу орж ирье гэсэн хүсэлт гаргасан 11 мянган иргэн байна. Аймаг хоорондын хөдөлгөөн их байна. Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж, шинжилгээ өгөх ёстой. Нийслэлээс гарахад нь аймаг, орон нутгийн удирдлага холбогдох байгууллагын хяналтанд орох ёстой. Тиймээс бид судалгаа болон бүртгэлийг бэлэн болгох ажлыг хийж байна. Хот хооронд автобус нийтийн тээвэр явлаа гэхэд нэг автобусан 10-13 хүн явна. Үүнийг бид хот хоорондын зорчигч тээврийнхэнтэй ярилцаж байна. Гэхдээ би иргэдээ явуулахын төлөө байгаа ч бид өнөөдөр явуулна гэж хэлж чадахгүй. Энэ байдлыг иргэд зөвөөр ойлгоосой" гэв. 

Эрүүл мэндийн болон тархвар судлаач эрдэмтдийн хэлж буйгаар бол энэ иргэдийг өнөө маргаашдаа гаргаж чадахгүй. Маш их эрсдэлтэй гэж үзсэн. Монголд төмөр зам дагасан таван аймагт голомт бий болчихлоо. Төмөр замын ажилчдаас халдвар их гарч байна. Хэрвээ энэ гацсан иргэдийг ямар ч зохион байгуулалтгүйгээр гаргаад явуулбал 21 аймагт өвчнийг алдах магадлалтай. Тиймээс өнөө маргаашгүй явуулна гэж хэлж чадахгүй. Нухацтай хандах хэрэгтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.