| | USD/MNT 0₮

Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодолноос СOVID 19 халдвар илэрчээ

Дэлхий нийтэд тархсан коронавирусийн халдвар Монгол Улсад эрчимтэй нэмэгдэж байна. Дотоодод бүртгэгдсэн халдварын тоо өнөөдрийн байдлаар 204-д хүрчээ.

Таван аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт голомтлон тархаж байгаагаас хамгийн их тархалттай нь Сэлэнгэ аймаг байна.

Тэгвэл коронавирусийн тархалт болон халдварлах зам ямар байдаг талаар ЭМЯ-наас цаг тухайд нь байнга мэдээлэл өгч байгаа юм. Гадаад улсад гэрийн тэжээвэр амьтан болон хөлдөөсөн мах, цогцосноос коронавирус илэрсэн байна.

Харин хүнсний бүтээгдэхүүнээр коронавирус халдварлах эсэх талаар ЭМЯ-наас асуухад "Хүнсний бүтээгдэхүүнээр халдвар дамжихгүй. Харин хүнсний сав баглаа боодолноос коронавирус илэрсэн тохиолдол бүртгэгдсэн тул хоол хүнсээ бэлтгэж авахдаа гаднах сав баглаа боодлыг нь спирттэй даавуугаар арчих, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж хэрэглэхийг зөвлөж байна" гэлээ. 

Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодолноос СOVID 19 халдвар илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.