| | USD/MNT 0₮

Ш.Оргил:Халдвартай иргэний гэр бүлээс дөрөв хоногийн дараа халдвар илэрсэн

Халдварын голомт болоод байгаа Сэлэнгэ аймагт коронавирусийн халдварын тоо нэмэгдсээр байгаад өнөөдрийн байдлаар 98 тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сүхбаатар сумын иргэн шинж тэмдэггүй байх үедээ шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, тусгаарлагдсан. Түүний эерэг хариу гарснаас хойш дөрвөн хоногийн дараа гэр бүлийн хүнийх нь шинжилгээ мөн эерэг гарсан. Тиймээс иргэд шинжилгээг гэр бүлээрээ хийлгэх шаардлагатай байна.

Сэлэнгэд нийт 98 тохиолдол батлагдсан. Тодруулбал, Алтанбулаг суманд 2, Мандал суманд 3 Сүхбаатар суманд 93 тохиолдол батлагдсан. 11-р сарын 22-ны байдлаар түргэвчилсэн оношлуураар 21564 иргэнд, PCR шинжилгээг 644 хүнд хийлээ. Улаанбаатараас түргэвчилсэн оношлуур 10 мянган ширхэгийг дахин татан авчирна” гэв. 

Сүхбаатар сумын иргэн шинж тэмдэггүй байх үедээ шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, тусгаарлагдсан. Түүний эерэг хариу гарснаас хойш дөрвөн хоногийн дараа гэр бүлийн хүнийх нь шинжилгээ мөн эерэг гарсан. Тиймээс иргэд шинжилгээг гэр бүлээрээ хийлгэх шаардлагатай байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.