| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 3011 иргэнд PCR шинжилгээг хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17.00 цагаас хойш нэмж шинээр халдвар бүртгэгдээгүй, нийт 20 тохиолдолтой байгаа. Дорноговь, Орхон аймагт мөн нэмж бүртгэгдээгүй, тус тус 17 тохиолдолтой байгаа. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, 1 тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна. Улаанбаатар хотод 11 тохиолдол шинээр нэмэгдлээ. Тус тохиолдлууд нь батлагдсан голомтын ойрын хавьтлуудаас илэрсэн. Тодруулбал, гурван хүнд хоёр дахь шинжилгээгээр, бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна" гэв.

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 3011 иргэнд PCR шинжилгээг хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17.00 цагаас хойш нэмж шинээр халдвар бүртгэгдээгүй, нийт 20 тохиолдолтой байгаа. Дорноговь, Орхон аймагт мөн нэмж бүртгэгдээгүй, тус тус 17 тохиолдолтой байгаа. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, 1 тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна. Улаанбаатар хотод 11 тохиолдол шинээр нэмэгдлээ. Тус тохиолдлууд нь батлагдсан голомтын ойрын хавьтлуудаас илэрсэн" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.