| | USD/MNT 0₮

Төрийн байгууллагад хүний нөөцийн аудит хийнэ

Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг үе тохиож багаа хэдий ч “Хүний нөөцийн суурь судалгаа”-ны үр дүнг танилцуулах сэдвийн хүрээнд цахим сургалтыг зохион байгуулав.

Сургалт, семинарт Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газар, Мерит төслийн захирал Jennifer Adams, төслийн баг, ЗГХЭГ, Удирдлагын академи, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, салбар зөвлөлийн удирдлагууд, судлаачид, эрдэмтдийн багийн 70 гаруй хүн оролцлоо.

Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн байгууллагад мерит зарчимд суурилсан хүний нөөцийн аудитыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг эрэмбэ дараатайгаар зохион байгуулж байгаа билээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн судалгаа, аудит хийснээр төрийн ажил үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг олон улсад туршлагаар нотлогдсон зүйл ажээ.

Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг үе тохиож багаа хэдий ч “Хүний нөөцийн суурь судалгаа”-ны үр дүнг танилцуулах сэдвийн хүрээнд цахим сургалтыг зохион байгуулав.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.