| | USD/MNT 0₮

Дэлхийд тав дахь удаагаа түрүүлсэн Б.Буджаргалд МУГТ цол хүртээх зарлиг гараагүй байна

Бөмбөрцгийн аварга шалгаруулах хэт холын зайн гүйлтийн тэмцээн АНУ-ын Флорида мужид 6 өдөр, 6 шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал оролцсон. Тэрбээр 787 км зай туулж, хэт холын зайн гүйлтийн 5 дахь түлүүгээ аваад байгаа юм. Тэрбээр энэ удаа Янос Куросын дэлхийн рекордыг эвдэж чадаагүй ч уг тэмцээний рекорд амжилт болох 770 км-ийг 17 км-ээр ахиулсан байна. 

Аварга болсон Б.Буджаргал “Аварга болсондоо их баяртай байна. Флоридад нар, бороо, салхи, агаарын даралт гээд байгалийн бэрхшээл олон тохиолдсон ч түрүүлж чадлаа. Энэ боломжийг олгосон БТСУХ, МҮОНТ зэрэг дэмжин ажилласан байгууллага, хамт олонд талархаж байгаагаа хэлье.

Мөн арын албанд зүтгэсэн хүмүүст баярлалаа. Та бүхэн болон монголчуудынхаа ачаар би рекорд тогтоож чадсан юм шүү. Урьд нь дандаа пүүзтэй гүйдэг байсан ч энэ тэмцээнд сандаалтай оролцсон минь алдаа боллоо. Хумс унах, хөл хагарах, цэврүүтэх асуудал гарсан. Амжилтад сөргөөр нөлөөлсөн. Би хэт холын зайн гүйлтийн 10 тэмцээнд оролцож, тавд нь түрүүллээ. Баяртай байна” гэж ярьжээ. 

Ийнхүү тэсвэр тэвчээр гаргаж ийм амжилтад хүрсэн Б.Буджаргалд МУГТ цол хүртээж магадгүй гэсэн яриа өчигдрөөс эхэлж гарав. Түүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга утсаар холбогдож, тэмцээнийх нь үеэр амжилт хүссэн билээ. 

Харин өчигдөр ЕТГ-ын дарга Ө.Шижир "Одоогоор Ерөнхийлөгчийн зүгээс Б.Буджаргалд Гавьяат тамирчин цол тэмдэг олгох зарлиг гараагүй байна. Уг шагналыг авах материал ирээгүй байна. Хөл хориотой байгаа энэ цаг үед шагнал гардуулах ямар нэгэн арга хэмжээ товлогдохгүй байгаа" гэсэн тайлбарыг өгчээ. 

Аварга болсон Б.Буджаргал “Аварга болсондоо их баяртай байна. Флоридад нар, бороо, салхи, агаарын даралт гээд байгалийн бэрхшээл олон тохиолдсон ч түрүүлж чадлаа. Энэ боломжийг олгосон БТСУХ, МҮОНТ зэрэг дэмжин ажилласан байгууллага, хамт олонд талархаж байгаагаа хэлье. Мөн арын албанд зүтгэсэн хүмүүст баярлалаа. Та бүхэн болон монголчуудынхаа ачаар би рекорд тогтоож чадсан юм шүү. Урьд нь дандаа пүүзтэй гүйдэг байсан ч энэ тэмцээнд сандаалтай оролцсон минь алдаа боллоо. Хумс унах, хөл хагарах, цэврүүтэх асуудал гарсан. Амжилтад сөргөөр нөлөөлсөн. Би хэт холын зайн гүйлтийн 10 тэмцээнд оролцож, тавд нь түрүүллээ. Баяртай байна” гэж ярьжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.