| | USD/MNT 0₮

Хөвсгөл аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоожээ

Өчигдөр орой Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж хөл хорио тогтоож байгаа талаараа мэдээлсэн билээ. Тодруулбал, эрсдэлтэй тохиолдол байгаа учраас өчигдөр оройны 22.00 цагаас өнөөдрийн 22.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон байна.

ЭМГ-ын даргын хэлснээр "Нийтдээ 700 гаруй иргэнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Энэ хүрээнд зарим нэг эрсдэлтэй тохиолдол байгаа учраас хөл хорио тогтоох шийдвэрийг гаргалаа. Мөн эрсдэлтэй бүлэг рүү чиглэсэн оношилгоо шинжилгээг хийнэ. Халдварын тохиолдол байгаа эсэхийг тогтоохоор ажиллана. Томоохон зах худалдааны төвд ариутгал халдваргүйтэл хийнэ" гэлээ. 

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар төрийн хоёр албан хаагчаас түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн. Гэхдээ шинжилгээний хариуг ХӨСҮТ баталгаажуулах учир хариуг хот руу явуулсан гэх мэдээлэл байна.

Өнөөдөр 11.00 цагийн ЭМЯ-ны мэдээллээр мэдээллэх байх. 

Хөвсгөл аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоожээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.