| | USD/MNT 0₮

Өнөөдрөөс эхэлж арилжааны банкууд ажиллана

Арилжааны банкуудын салбарууд өнөөдрөөс ажиллана. Тухайлбал, ХААН Банк,  Төрийн банк, Хасбанк, Капитрон банк ажиллах салбар, цагийн хуваариа албан ёсоор мэдээлсэн байна.

БАНКУУДЫН ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН АЖИЛЛАХ САЛБАРУУДЫН МЭДЭЭЛЭЛ:

ХААН Банкны  11 салбар 09:00-16:00 цагт ажиллана. Зайнаас банкны үйлчилгээ авах боломжтой иргэдэд үйлчлэхгүй тул тооцооны төвүүдэд ирж олон нийтийн  бөөгнөрөл, эрсдэл үүсгэхгүй байхыг анхааруулсан байна.

ТӨРИЙН БАНКНЫ  САЛБАР НЭГЖҮҮД  08:00-18:00 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАНА.

ХАСБАНКНЫ 11 САЛБАР 09:00-17:00 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАНА.

 

 

КАПИТРОН БАНКНЫ ГУРВАН САЛБАР ЗӨВХӨН ХАЛАМЖ, ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ, ЦАХИМ БАНК БОЛОН КАРТ НЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ 09:00-17:00 ЦАГТ ҮЗҮҮЛНЭ.

 

 

Харин Голомт болон Худалдаа хөгжлийн банк ирэх сарын 01 хүртэл ажиллахгүй юм байна. Та дээрх банкуудаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа тогтмол зүүж, өөрийгөө болон бусдыг хамгаалцгаая.

Өнөөдрөөс эхэлж арилжааны банкууд ажиллана
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.