| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:Нэг халдвартай хүн 7-24 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна

Монголд коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Нийслэл болон таван аймагт голомт бүртгэгдсэнээс төмөр зам дагасан Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол олноор бүртгэгдэж байна.

Өчигдөр 17.00 цагийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 629 болсноос Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмэгдэж, тухайн аймагт нийт 92 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ тоо нь зөвхөн дотоодоос халдвар авч бүртгэгдсэн тохиолдол юм. 

Харин ажиглалт ХӨСҮТ-д 254 хүн эмчлэгдэж байна, биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 41, хөнгөн 220 хүн байна.

3-74 насны хүмүүс өвчилсөн, дундаж нас 32 байна. ДЭМБ-аас коронавирусийн халдварын нууц үе 14 хоног гэж тогтоосон. Монголд бүртгэгдсэн халдварын нууц үе 5-5.2 хоног, халдварыг эрчимтэй тараах үе 4 хоног байна.

Гэр бүл, ойр дотны хүмүүст халдвар тараах эрсдэл маш өндөр байна. Нэг хүнд 7-8, цаашилбал 24 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна. Тиймээс халдвартай иргэдийн ойрын хавьтлыг олж илрүүлэх ажлыг эрчимтэй хийж байгаа юм.

Нөгөөтэйгүүр халдварын ойрын хавьтал болсон иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдахыг хүсч байна. Учир нь шинж тэмдэг илрэхгүйгээр өвчилсөн олон тохиолдол байгаа тул өөрийгөө халдвартай гэдгийг мэдэхгүй явж байх талтай.

Түүнээс гадна ХӨСҮТ халдвартай иргэдэд хийж байгаа эмчилгээгээ хэлэх боломжгүй. Учир нь хүмүүс дур мэдэн өөрсдөө эм тан ууж халдвараа хүндрүүлэх аюултай тул ямар эмчилгээг яаж хийдгийг хэлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгөв. 

Нэг хүнд 7-8, цаашилбал 24 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна. Тиймээс халдвартай иргэдийн ойрын хавьтлыг олж илрүүлэх ажлыг эрчимтэй хийж байгаа юм
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.