| | USD/MNT 0₮

Дэлгүүрээр үйлчлүүлэх хүнийг тоог хязгаарлана гэв

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хуваарийн энгийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн өчигдөр мэдээлэл өгөв.

Тэрбээр “Өндөржүүлсэн байдал хэвээр үргэлжилж байна. Хэдийгээр нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болсон ч энэ нь зөвхөн 11 салбарын 13 чиг үүргийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Ийм учраас бусад иргэд гэр орондоо байх нь чухал юм. Нийтийн тээврийг энгийн цагийн хуваарьт шилжүүлсэн байгаа. 

Нэгэнт нийтийн тээврээр үйлчүүлж байгаа тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах ёстой. Мөн цөөн тооны хүмүүс автобусаар үйлчлүүлнэ. 

Хоёрдугаарт маргаашнаас /өнөөдөр/-өөс эхэлж дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоог хязгаарлана. Бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цөөн тооны иргэдийг дэлгүүрээр үйлчлүүлж дараагийн хүнийг оруулах тал дээр хатуу хяналт тавина” гэдгийг онцоллоо.

Дэлгүүрээр үйлчлүүлэх хүнийг тоог хязгаарлана гэв
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.