| | USD/MNT 0₮

Зарим нутгаар 34 хэм хүрч хүйтрэхийг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи арваннэгдүгээр сарын 25, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтрэхийг анхааруулж байна. Тиймээс иргэд, малчид цаг агаарын мэдээллээ сонсч, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.