| | USD/MNT 0₮

Архидан согтуурч улмаар эхнэрээ олон удаа хутгалж амийг нь хохироожээ

Монгол Улс бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд архи  согтууруулах ундаа зарж борлуулахыг бүр хориглосон байгаа билээ.

Тэгвэл архи согтууруулах ундаа хориглосон байгаа эл өдрүүдэд архинаас хамааралтай гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Мөн архи ууж эрүүлжүүлэгдэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарсаар байна.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд архи ууж улмаар эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хохироосон онц ноцтой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, 29 настай Т гэгч согтуурсан үедээ 25 настай эхнэр А-тайгаа маргалдаж, сүүлдээ олон удаа хутгалж амийг нь хөнөөжээ. 

Энэхүү аймшигт хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг цагдан хорьжээ. 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд архи ууж улмаар эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хохироосон онц ноцтой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.