| | USD/MNT 0₮

Т.Гантөмөр:Хүнс түгээлтийг өглөө 07.00 цагаас оройн 17.00 цагийн хооронд хийхээр боллоо

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түгээлтийнхнийг шөнө түгээлтээ хийх захирамж шийдвэр гаргасан нь нэлээд шүүмжлэл дагуулсан билээ. Тэгвэл энэхүү захирамжаа эргэж харж, хүнс түгээлтийг өдрийн цагаар хийхээр болжээ. 

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдрийн хэвлэлийн бага хуралд оролцож, хүнс хүргэлтийн үйлчилгээний цагийн хуваарийг шинээр зохион байгуулах шийдвэр гаргасан талаар танилцуулав. 

Тэрбээр "Өчигдөр 23.00 цагт Улсын Онцгой комисс хуралдсаны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, өнөө өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулахаар шийдвэр гаргасан.

Хүнсний чиглэлийн 770 үйлдвэр байна. Хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2,000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2,000 машин энэхүү цагийн хуваариар, тээврийн дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр 3731 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэнэ.

350 орчим том маркетууд цааш нь өөрийн сүлжээ жижиг дэлгүүрүүдэд энэ цагуудад бараа материалаа хүргэж өгнө. Гэр хорооллын алслагдсан дэлгүүрүүд дурдагдсан хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийнхөө хүнсний зориулалтын жижиг машинаар 07:00-10:00 цагт холбогдох хүнс авдаг, гэрээлсэн бөөний захуудаас бараа хангалтаа хийх шийдвэр гарсан" гэлээ.

Өчигдөр 23.00 цагт Улсын Онцгой комисс хуралдсаны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, өнөө өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулахаар шийдвэр гаргасан.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.