| | USD/MNT 0₮

Багануур дүүрэгт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгджээ

Нийслэлийн Багануур дүүрэгт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдлээ гэж тус дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Тодруулбал, 2020 оны арван нэгдүгээр сарын 20- ны өглөө нэг сэжигтэй тохиолдол илэрч, улмаар ХӨСҮТ-д PCR-ын давтан шинжилгээ өгснөөр хариу нь эерэг гарч, тус дүүргийн иргэн коронавирусийн халдвартай болох нь батлагдсан байна. 

Тиймээс дүүргийн иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдаж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.