| | USD/MNT 0₮

Ж.Батзандан Австрали улсад суух Элчин сайдад зөвлөнө

Энэ жил парламентын сонгуульд өвдөг шороодсон, тэтгэвэрт суусан улстөрчдийн орогнодог газар аль нэг улсын Элчин сайдын яам болоод удаж байна. Ер нь Элчин сайдын албан тушаал намын бэлэг болоод байгааг дипломатууд шүүмжилж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улсад суух Элчин сайд зөвлөхөөр ажиллах “виз”-ээ халаасласан гэнэ.

Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар АН-аас нэр дэвшин УИХ-д суусан ч удалгүй намын бодлого шийдвэр, дүрэм журам зөрчсөн үндэслэлээсээ намаасаа хөөгдсөн.

Улмаар УИХ-ын гишүүн Л.Болдтой нийлэн ШИНЭН-г байгуулсан ч энэ удаагийн парламентын сонгуульд үр дүнгүй оролцсон юм. Нэг үгээр түүний улстөрийн карьеар энэ хүрээд төгссөн гэж хэлж болно. Тэгвэл тэрбээр дараагийн парламентын сонгууль хүртэл ийнхүү Элчин сайдын зөвлөх гэх албан тушаал хашихаар болж байна. 

Ж.Батзандан Австрали улсад суух Элчин сайдад зөвлөнө
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.