| | USD/MNT 0₮

“Дулаан цахилгаан станц-3” ТӨХК хуульчдад 70 сая төгрөг төлжээ

Төвийн томоохон Дулааны цахилгаан станцуудын шилэн дансны мэдээлэлд тавигдсан зарим анхаархал татсан гүйлгээг сонирхуулъя.

  1. “Дулааны цахилгаан станц-4” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хоёрдугаар сарын “Таван сая төгрөгөөс дээшхи үнийн дүн” гүйлгээн дунд ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ гэсэн утгатай зардал 12 удаа гарсан байна. 9 сая төгрөгийн дүн бүхий “орон сууцны дэмжлэг”-үүд авч буй хүмүүсийнхээ нэрээр гарсан бол Голомт банк руу  81 сая төгрөг, ХХБ руу 126 сая төгрөгийн  “орон сууцны дэмжлэг” ямар нэг нэргүйгээр шилжүүлэг хийгджээ. Олон хүний “орон сууцны дэмжлэг”-ийг нэг дор шилжүүлсэн эсвэл бусдаасаа өндөр хэмжээнд “дэмжлэг” авсан зарим нэгний нэрийг нь нууцлах шаардлага байсан бололтой. Эрдэнэтийн захирлууд шиг зүйл болоогүй гэж найдья.      

  1. ТЭЦ-4-өөс гэнэт халагдвал “ашигтай” байдаг гэж хэлмээр. Ч.Энхбаатар халагдсаны тэтгэмж 72 сая 880 мянган төгрөг, Цогтхүү 66 сая, Ж.Өлзийсүх 73.3 сая, Чинбат 68 сая төгрөг авчээ. Өнгөрсөн улсын баяр наадмаар түрүүлж, Улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс тус компанид цахилгаан машины засварын цахилгааны слесарь гэсэн орон тоон дээр “ажилладаг” байж. Ажилладаг ч гэж дээ, цалин авдаг гэвэл үнэнд нийцнэ. Учир нь бөхчүүд энд тэндхийн төрийн болон төсвийн байгууллагад ажилладаг нэртэй цалин авсаар ирсэн жишиг тогтсон. Цахилгааны слесарь П.Бүрэнтөгсөд 10 сая төгрөгийн шагналыг захирлын тушаалаар олгожээ.

  1. “Дулааны  цахилгаан станц-2” ТӨХК ч мөн ажиллагсаддаа орон сууцны дэмжлэг үзүүлдэг аж. 2020 оны зургадугаар сард орон сууцны дэмжлэг үзүүлэх гэсэн утгатай, тус бүр  9,99 сая төгрөгийн хэд хэдэн гүйлгээ хийгдсэн бол дөрөвдүгээр сард 30 сая төгрөгийг нэг удаа, 35 сая төгрөгийг нэг удаа шилжүүлжээ. 

  1. Гэхдээ орон сууцны дэмжлэгээс дутахгүй хэмжээний тэтгэмж тус компанид байдаг бололтой. Наймдугаар сарын 28-ны өдөр Голомт банк руу Б-204, Б-205 тоот тушаалын дагуу “Тэтгэмж” гэсэн утгатайгаар 79,1 сая төгрөг шилжүүлжээ. Мөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 18-35 сая төгрөгийн дөрвөн удаагийн “тэтгэмж”-ийн гүйлгээ хийсэн байна. 

  1. “Тэц-2”-хонд түнш болон хамтран ажилладаг байгууллагууд нь “муугүй” ханддаг бололтой. Эрчим хүчний баярын хандив нэрээр зургаан удаа тус бүр 5 сая төгрөгийн хандив дансанд нь оржээ. “Клин энержи” ХХК “Десерт солар пэуэр ван” ХХК “Эвридэй ферм” ХХК “И Эс Би солар” Наран тээг” ХХК  ӨБЦТСүлжээ гэсэн газрууд тус компанид 5-10 сая төгрөгийн хандив өгчээ.

  • Дулааны цахилгаан станц-3  ТӨХК шүүх дээр яггүй заргатай байгаа бололтой, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу иргэн Баасансүрэнд 2 удаагийн шилжүүлгээр нийт 70 сая төгрөгийн төлбөр төлжээ.

Төвийн томоохон Дулааны цахилгаан станцуудын шилэн дансны мэдээлэлд тавигдсан зарим анхаархал татсан гүйлгээг сонирхуулъя.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.