| | USD/MNT 0₮

Хотын даргын захирамжийн дагуу хүнсний түгээлтийг ШӨНӨ хийж байна

МХЕГ-аас хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийсээр байгаа. Шалгалтад 9 дүүргийн 140 хорооны 622 хүнсний объектыг хамруулахад давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу 67.5 хувийг газар дээр нь арилгуулав. Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ширхэг, 672,282 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгууллаа.

Хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 9 нэр төрлийн 272 ширхэг хүнсний бүтээгдэхүүний дагалдах шошгын шаардлагыг хангууллаа. Түгээлтийн машины ариутгал халдваргүйтгэлийг байнга хийлгэх, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж бараа түгээлтээ хийхийг зөвлөж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.