| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт халдварын хоёр тохиолдол нэмэгдэж 13 болжээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өчигдөр орой 21:30 цагт мэдээлэл хийж, халдварын хоёр тохиолдол нэмэгдэж 13 болсныг мэдээлэв. 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний оройны байдлаар Дархан-Уул аймагт батлагдсан 13 тохиолдолтой боллоо. Шинээр хоёр тохиолдол нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар төмөр замын ажилтан, албан хаагч 1000 гаруй иргэн, ар гэрийнхнээс коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ авлаа. Ингэхэд сул эерэг гарсан оноштой иргэдээс хоёр тохиолдол шинээр нэмэгдсэнээр, нийт 13 тохиолдол бүртгэгдлээ" гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Хонгорын Салхит гуравдугаар баг нь төмөр замын томоохон зангилаа төдийгүй нийт 1600 гаруй хүн амтайгаас 400 гаруй нь төмөр замын ажилчид аж. Сумын өрхийн эрүүл мэндийн эмч, ажилчдаас гадна тус аймгийн ЭМГ-аас хоёр шинжилгээний баг ажиллаж буй бөгөөд жижиг газар хүн ам олноор суурьшсан, цаашлаад тархах магадлал өндөр учраас багийн нийт хүн амыг Covid-19-ийн шинжилгээнд хамруулах юм байна.

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өчигдөр орой 21:30 цагт мэдээлэл хийж, халдварын хоёр тохиолдол нэмэгдэж 13 болсныг мэдээлэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.