| | USD/MNT 0₮

САРД 160 МЯНГАН ТӨГРӨГ ӨӨРТӨӨ ЗАРЦУУЛДАГГҮЙ БОЛ ТА ӨӨРИЙГӨӨ ЯДУУД ТООЦ

ҮСХ-оос хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Статистикийн мэдээллийн үнэ цэнэ” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Хэвлэл мэдээллийн салбарынхан тэр дундаа эдийн засгийн сэтгүүлчдийн статистикийн тоон мэдээлэл ашиглах мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор ҮСХ-ноос жил бүр сургалт зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Сургалтыг нээж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа статистикийн салбарын хөгжлийн чиг хандлага болон хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн.

Харин Хэвлэлийн хүрээлэнгийн багш Т.Есөн-Эрдэнэ “Статистик мэдээллийн хэрэглээ, өгөгдөлд суурилсан сэтгүүл зүйн тухай ойлголт”, Ikon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа “Хэвлэлийн салбар дахь статистикийн мэдээллийн орон зай”, ҮСХ-ны ХАНСГ-ын статистикч О.Өүжингэ “Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого”, ҮТШСГ-ын статистикч Н.Лхам “Эдийн засгийн статистик мэдээлэл түүний хэрэглээ”, ҮТШСГ-ын статистикч Ю.Батзоригт "Цалин хөлсний статистикийн ерөнхий ойлголт, тооцож буй аргачлал", ХАНСГ-ын ахлах статистикч С.Болормаа “Хүн амын амьжиргааны статистик үзүүлэлтүүдийн хэрэглээ” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Мэдээ мэдээллийн эрин зуунд олон нийтэд үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай өгөх нь чухал юм. Ингэхийн тулд сэтгүүл зүйн салбарынхан аливаа мэдээллийг цаг алдалгүй авах шаардлагатай. Сэтгүүл зүйн байгууллага ялангуяа сэтгүүлчид ҮСХ-той ойр ажиллаж чадвал Монгол Улсын аль ч салбарт гарч буй тоон мэдээллийг цаг алдалгүй авч, мэдээ мэдээлэл, нийтлэлдээ баримт болгон ашиглах бүрэн боломжтой юм.

Тавьсан илтгэл дотор бас нэгэн судалгаа сонирхол татав. Тухайлбал, нэг иргэн сард 160 мянган төгрөг өөртөө буюу хэрэглээндээ зарцуулж чадахгүй бол та ядуу гэсэн үг юм байна. Энэ нь гэхдээ өрхийн орлого биш, хувь хүний өөртөө зарцуулах мөнгө гэнэ. Хэрвээ та сардаа 160 мянгаас дээш төгрөг өөртөө зарцуулвал та ядуурлын түвшингээс дээгүүр хүн болно гэнэ.  

ҮСХ-оос хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Статистикийн мэдээллийн үнэ цэнэ” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.