| | USD/MNT 0₮

Халдвар тараасан Энхсаран сувилал хэнийх вэ

Халдвар хамгааллын дэглэм алдагдсаны улмаас Монгол Улс дотооддоо халдвар алдаад байна. Тухайлбал, Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүс халдвар тараасан гэж үзсэн. 

Тухайн сувилалд тусгаарлагдаж байсан 40 гаруй хүн халдвар авсан учраас тус сувиллыг хааж, тэнд байсан хүмүүсийг ХӨСҮТ-рүү нүүлгэн шилжүүлж, бүрэн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байгаа юм.

Тэгвэл нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулсан Энхсаран сувилал хэнийх вэ. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хэрхэн авсан бэ гэдэг нь олны анхаарал татаад байгаа юм.

Ямартаа ч халдвар хамгааллын дэглэм алдаж, Монгол Улсыг аюулд оруулаад байгаа Энхсаран сувиллын удирдлагууд болоод холбогдох хүмүүст хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Харин Энхсаран сувилал хэнийх вэ гэсэн асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариулт өгчээ. Тэрбээр "Энхсаран сувилал Ганчимэг гэж хүний нэр дээр байдаг. Гэр бүлийн сувилал. Гүйцэтгэх захирал нь О.Түмэнбаяр гэж бий. 

Гуравдугаар сард тухайн үедээ тусгаарлах байрын зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл авсан юм билээ" гэв. 

Энхсаран сувилал Ганчимэг гэж хүний нэр дээр байдаг. Гэр бүлийн сувилал. Гүйцэтгэх захирал нь О.Түмэнбаяр гэж бий.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.