| | USD/MNT 0₮

Орон гэргүй иргэдээс шинжилгээ авч байна

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн  гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүлээлгэн өгч байна.

Эдгээр төвд дээрх  өдрүүдэд 81 иргэнийг хүлээлгэн өгсөн бол өнөөдөр өглөө /2020.11.19/ 64 иргэнийг мөн хүлээлгэн өгч, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байна.

Улмаар эдгээр иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх юм. Нийгмийн хамгааллын тусгай төв нь 12 төрлийн үйлчилгээ үзүүлдэг хараа хяналтгүй, орон гэргүй иргэдийг хүлээн авч өдрийн хоол цай, орон байраар хангаж, бичиг баримтжуулж, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг юм.

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүлээлгэн өгч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.