| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдлын 1 дүгээр хавьтлын 170 иргэнийг тусгаарлажээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Б.Азжаргал хийсэн мэдээлэлдээ “Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол 11 боллоо. Энэ хугацаанд нийт 13 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Тэдгээрээс 735 иргэнд РСR-ийн шинжилгээ хийсэн. Батлагдсан иргэдийн ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох, шинжилгээ авах ажлууд үргэлжилж байна. Одоогоор нэгдүгээр хавьтлын 170 иргэнийг тусгаарласан. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын 500 гаруй эмч, ажилтнууд ажиллаж байна.

Дархан-Уул аймагт үүссэн нөхцөл байдал нь төмөр замтай холбоотой байгаа учраас энэ чиглэлд онцгой анхаарч байна. Дархан-Уул аймгийн Төмөр замын зангилаанд нийт 1500 орчим хүн ажиллаж байгаа. Тэднийг шинжилгээнд хамруулах ажил ид явагдаж байна. Мөн төмөр замын ажилчдын хаягийн бүртгэлээр хороолол бүсийг тогтоож шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна. Үүнээс гадна Хонгор сумын гуравдугаар баг буюу Салхит өртөөнд хоёр тохиолдол илэрсэнтэй холбогдуулж тухайн бүс нутгийг хөл хорионд хамруулж байна. Энд нийт 500-гаад өрхийн 1600 хүн ам оршин сууж байгаа учраас тэднийг бүрэн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлж байна. Аймгийн Онцгой комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг Хонгор суманд ажиллана гэв.

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Б.Азжаргал хийсэн мэдээлэлдээ “Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол 11 боллоо. Энэ хугацаанд нийт 13 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Тэдгээрээс 735 иргэнд РСR-ийн шинжилгээ хийсэн. Батлагдсан иргэдийн ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох, шинжилгээ авах ажлууд үргэлжилж байна. Одоогоор нэгдүгээр хавьтлын 170 иргэнийг тусгаарласан. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын 500 гаруй эмч, ажилтнууд ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.