| | USD/MNT 0₮

Махны 40, гурилны 166, будааны 57 хоногийн нөөцтэй байна гэв

Цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээнд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор гол нэрийн бараа болох хүнсний хангамж, нөөц дутагдах уу гэсэн асуултад салбарын сайд нь хариулт өгч байна. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээлэл өглөө. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан  “Хүнсний хангамж, нөөцийн хувьд хангалттай байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн.  Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсчихвий, сандрахвий гэдэг үүднээс болгоомжлол байсан” гэлээ.

Түүний хэлснээр,

  • Мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног нөөц
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
  • Төрөл бүрийн будаа 57 хоног
  • Хуурай сүү 30 хоног
  • Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
  • Ургамлын тос 22 хоног
  • Төмс 316 хоног
  • Хүнсний ногоо 62 хоног нөөцтэй
  • Элсэн чихэр 60 хоног
  • Давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна. 
Махны 40, гурилны 166, будааны 57 хоногийн нөөцтэй байна гэв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.