| | USD/MNT 0₮

Орхон аймагт батлагдсан 13 тохиолдлын олонхи нь Эрдэнэт өртөөд ажиллаж амьдардаг хүмүүс байна

Орхон аймаг халдварын голомт болж 13 хүн коронавирусаар өвчилсөн тул өнөөдрөөс эхэлж тэг зогсолт хийгээд байна. 

Орхон аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж 13 иргэний маршрутыг тогтоох ажил үргэлжилж байна. Удахгүй олон нийтэд мэдээллийг хүргэнэ гэв. 

Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь Эрдэнэт Өртөө буюу Вокзалд ажиллаж амьдардаг хүмүүс. Тэдний биеийн байдал хэвийн байна. Эдгээрийн 4 нь 6-12 нас, 9 нь 29-62 насныхан байна. Тэднийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.

Мөн 11-р сарын 7-нд Өргөө кино театраар үйлчлүүлсэн хүн байгаа тул тухайн өдөр тус театраар үйлчлүүлсэн хүмүүс Онцгой комиссын 70359099 дугаарт хандаж, шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.  

Батлагдсан 13 тохиолдлын олонхи нь Эрдэнэт Өртөө буюу вокзалд ажиллаж амьдардаг хүмүүс. Тэдний биеийн байдал хэвийн байна. Эдгээрийн 4 нь 6-12 нас, 9 нь 29-62 насныхан байна. Тэднийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.