| | USD/MNT 0₮

Я.Содбаатар:Улаанбаатарын голомтыг үндсэндээ хяналтандаа авсан

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Шадар сайд Я.Содбаатар коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хариулт сонсов.

Тэрбээр оюутнуудыг гэрт нь хариулах, мөн нийслэлд болон орон нутагт гацсан байгаа иргэдийг хэрхэн буцаах талаар мэдээлэл өгснөөс гадна мөн Улаанбаатарын голомтыг үндсэндээ хяналтандаа авсан талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, тэрбээр "Өвчний тархалт нөхцөл байдалтай уялдуулж байж хотоос иргэдийг гаргах асуудал яригдана. Тээврийн жолоочоос халдвар гарсан Улаанбаатарын голомтыг үндсэндээ хяналтад авсан.

Гэтэл Сэлэнгийн голомтын ойрын болон дам хавьтлуудын шинжилгээ одоогоор дуусаагүй байна. ОХУ-тай хиллэж байгаа боомтуудад зохицуулалт хийж, түр хаасан. Урд хөрштэй хиллэдэг хилийн боомтууд хэвийн ажиллаж байгаа. Халдвар хамгааллыг сахиулах чиглэлд салбарын сайд нарт нь чиглэл өгсөн. Дорноговь, Говьсүмбэр аймгууд төмөр зам дагасан бүс нутгууд учраас энэ асуудалд болгоожтой хандах ёстой" гэв. 

Тээврийн жолоочоос халдвар гарсан Улаанбаатарын голомтыг үндсэндээ хяналтад авсан.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.