| | USD/MNT 0₮

ЭМЯ:Халдварын шинэ тохиолдол 31-ээр нэмэгдэж, таван аймагт голомт үүслээ

Монгол Улсад коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Өнөөдрийн байдлаар дотоодод халдвар тархсан 65 тохиолдол бүртгэгдээд байна. 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнд коронавирус илэрлээ. Дорнод аймагт 32 хүнд илрээгүй байна.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолоочийн долоод нь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Манайд бүртгэгдээд байгаа голомтод гэвэл Дархан-Уулд гурав, Сэлэнгэд 4, Орхон аймагт 13, Улаанбаатар 3, Дорноговь аймагт нэг халдвар бүртгэгдсэн. Одоогоор таван аймагт голомт үүслээ. Улаанбаатар хот болон төмөр зам дагуу бүртгэгдсэн байдал гэвэл нийслэлд 14, Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэд 28, Дорноговь, Говьсүмбэрт тус бүр нэг нэг бүртгэгдсэн байна. 
Манайд батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329 хүн, нутаг буцаасан долоон хүн байна.

ХӨСҮТ-д 137 хүн байна. Нэг хүний биеийн байдал хүнд байна. Насны байдал гэвэл 3-74 насны хүмүүс бөгөөд олонхи нь 32 насны хүмүүс байна. Нэг хүн дунджаар 26 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна" гэлээ. 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолоочийн долоод нь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.