| | USD/MNT 0₮

Я.Содбаатар:Монгол Улсад дотоодод коронавирусийн халдварын 65 тохиолдол бүртгэгдлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг сонслоо. 

Шадар сайд Я.Содбаатар "Өглөөний байдлаар Монгол Улсад дотоодод коронавирусийн халдварын 65 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт найм, Дорноговь аймагт нэг, Говьсүмбэр аймагт нэг, Орхон аймагт 13 тохиолдол батлагдсан.

Одоогоор 135 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Улаанбаатар дахь голомтыг үндсэндээ ойрын болон дам хавьтлуудыг 2-3 шинжилгээнд хамруулж, хянаж байна. Сэлэнгэд төмөр зам дагасан голомтоос халдвар ихээр нэмэгдэж байна" гэлээ. 

Өглөөний байдлаар Монгол Улсад дотоодод коронавирусийн халдварын 65 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт найм, Дорноговь аймагт нэг, Говьсүмбэр аймагт нэг, Орхон аймагт 13 тохиолдол батлагдсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.