| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт COVID 19-ийн нийт 12 тохиолдол бүртгэгдээд байна

Дархан-Уул аймаг халдварын голомт болсныг албан ёсоор зөвшөөрөөд байгаа. Тус аймагт төмөр замын бүсчлэлд их тархсан байх магадлалтай хэмээн үзэж байна.

Тухайн аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон Шуурхай ажлын хэсгийг удирдаж буй Ж.Энхбаяр нар цаг тухайд нь шуурхай мэдээллийг өгч ажиллаж байна.

Өчигдөр оройны байдлаар гэхэд дөрвөн хүн халдвар авсан нь батлагдаж ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлгийн PCR шинжилгээгээр дөрвөн хүнд халдвар илэрсэн нь тогтоогдсон бол өчигдөр орой түргэвчилсэн оношлуураар дөрвөн хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тус шинжилгээний хариуг ХӨСҮТ баталгаажуулах учир хот руу явуулжээ. Тэдгээр хариу нь эерэг гарсан хүмүүсийг тусгаарласан байгаа юм байна. Ийнхүү одоогоор нийтдээ 12 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Мөн хатуу хөл хорио үргэлжилжт тэг зогсолт хийсэн хэвээрээ байгаа юм. Түүнчлэн төмөр замын 1000 гаруй ажилтны 800 гаруйг нь шинжилгээнд хамруулсан байгаа ажээ. 

Дархан-Уул аймагт COVID 19-ийн нийт 12 тохиолдол бүртгэгдээд байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.