| | USD/MNT 0₮

Хотын даргын бас нэгэн ТЭНЭГ шийдвэрийг олон нийт шүүмжилж эхэллээ

Монгол Улс энэ онцгой хариуцлагатай цаг үед хүн бүр дор бүрнээ хичээж, сахилга баттай байж, дотооддоо алдсан халдварын тархалтыг хумиж авах ёстой. Тиймээс бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хөдөлгөөнийг 90 хувиар хумих шийдвэрийг хоёр хоногийн өмнө гаргасан. Учир нь ажиллах ёстой хүчний 10 хувь нь албан ажилдаа ирж ажиллах бол үлдсэн 90 хувийг нь гэрээсээ онлайнаар ажиллах үүрэг даалгавар өгсөн.

Мөн Хотын дарга Д.Сумъяабазар хөл хориог хатуу хорьж, сонголтгүй сонголтоор ажиллах ёстой хэмээн нийтийн тээврийн үйлчлэх цагийг богиносгосон. Гэвч түүний захирамжаар богино болсон цагт ч түгжрэл үүсээд байгааг өчигдөр олон нийт шүүмжилсэн.

Тэгвэл Хотын даргын бас нэгэн тэнэг шийдвэрийг олон нийт шүүмжлээд эхэллээ. Тодруулбал, Хотын даргын 2020.11.18 өдрийн захирамжаар Хүнс, эм, бараа бүтээгдэхүүний түгээлтийг шөнө буюу 22:00-06:00 цагт хийхээр болгов.

Энэ захирамжийг нь олон нийт сайшааж хүлээж авахгүй байна. Учир нь хүн шөнө унтаж амрах ёстой. Тэгж байж дархлаагаа дэмжинэ. Хүн бүтэн нойр авч амрах ёстой гэтэл харанхуй шөнөөс эхлээд үүр цайтал түгээлт хийж явна гэдэг маш буруу хэмээн шүүмжилж эхэллээ.

Ийнхүү хотын дарга амьдралд ойр бус шийдвэр захирамж гаргаж түүнийгээ дагаж мөрдөхийг тулгаж байгаад олон нийт эгдүүцэж байна. Өөрөө ч үндсэн үүрэгтэй ажлаа хийх ёстой байтал "Та нарын төлөө нойр хоолгүй зүтгэж байна" хэмээн уурлаж ялархах хотын дарга Д.Сумъяабазар ажлаа авсан нэг сарын хугацаанд тараа таниулсаар олны дургүйг хүргэсээр байна. 

Хотын даргын бас нэгэн тэнэг шийдвэрийг олон нийт шүүмжлээд эхэллээ. Тодруулбал, Хотын даргын 2020.11.18 өдрийн захирамжаар Хүнс, эм, бараа бүтээгдэхүүний түгээлтийг шөнө буюу 22:00-06:00 цагт хийхээр болгов.
Нийгэм

Сэтгэгдэл (215)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.