| | USD/MNT 0₮

Говьсүмбэр аймагт 14.00 цагаас эхэлж ТЭГ зогсолт хийхээр болжээ

Говьсүмбэр аймагт коронавирусийн нэг шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал,

  • Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 14:00 цагаас 0 /тэг/ зогсолт хийнэ.
  • Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.
  • Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр болсон байна.

Мөн Говьсүмбэрт гарсан тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтанд авсан бөгөөд тус тохиолдолын хавьтлыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд тэг зогсолтыг хийж байгаа аж.

Говьсүмбэр аймагт коронавирусийн нэг шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.