| | USD/MNT 0₮

Отрын бүсээс малчдыг хөөж туусан хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэнэ гэв

Энэ жил цаг хэцүүдэж, олон аймагт өвөлжилт хүндрэх нь тодорхой болсон талаар аймгуудын удирдлагууд болон албаныхан хэлж байгаа. Малчид отор нүүдэл хийж яваа бөгөөд зарим аймагт малчдыг хөөж туусан асуудал гарсан. Тодруулбал, Төв аймгийн Угтаалцайдам суманд гаднаас отор нүүдэл хийж яваа малчдын малыг хөөж, голоос услуулахгүй хэмээн хөөжээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ "Энэ хүнд цаг үед отор нүүдэл хийж яваа малчдыг нутгаасаа хөөх ёсгүй. Хэрвээ хөөсөн бол тэдгээр хүмүүст хатуу хариуцлага тооцно" гэдгээ хэллээ.

Аймаг, сумын удирдлагууд ч энэ тал дээр анхаарч отор нүүдлээр яваа өөр аймаг сумын малчдыг ад шоо үзэхгүй, хөөж туухгүй байхыг анхааруулж байна шүү. 

Отрын бүсээс малчдыг хөөж туусан хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэнэ гэв
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.