| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: 2021 ОНЫ ДОЛДУГААР САР ХҮРТЭЛ ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ОЛГОНО

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар арилжааны банкны зээлийн хүүг долдугаар сар хүртэл хойшлуулах асуудал болон цаг үеийн асуудлыг хэлэлцсэн юм. Хурлаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Тэрбээр “ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 114 хүн хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор Монгол Улс дотооддоо нийт 30 хүн халдвар авсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд халдварын голомт болоод байна.

Вакцин гарах сайхан мэдээ байгаа ч Монгол Улсад орж ирэхэд цаг хугацаа шаардагдана. Харин сахилга, хариуцлагын вакцин бидэнд бий. 

Засгийн газрын хуралдаанаар ард иргэдийн амьжиргаа, эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Нэгдүгээрт, 18 насны хүүхдийн 100,000 төгрөг болон нийгмийн халамжийг 2021 оны долдугаар сар хүртэл тасралтгүй олгохоор боллоо. 

ШУУРХАЙ: 2021 ОНЫ ДОЛДУГААР САР ХҮРТЭЛ ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ОЛГОНО
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.