| | USD/MNT 0₮

Говьсүмбэр аймагт COVID 19-ийн халдварын нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 30 боллоо. Дархан, Сэлэнгэ, Нийслэл гээд багц голомтууд бүртгэгдсэн бол өчигдөр Говьсүмбэр аймагт халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж улмаар СOVID 19-ийн халдвар авсан болох нь тогтоогдож баталгаажуулагдсан байна.

ХӨСҮТ-ийн эх сурвалжийн хэлж буйгаар "Төмөр зам дагуу амьдарч ажилладаг иргэдийн дунд халдварын голомт тархсан байхыг үгүйсгэхгүй. Говьсүмбэр аймагт төмөр зам дагуу амьдардаг иргэдээс нэг тохиолдол бүртгэгдлээ" гэсэн юм. 

Тиймээс төмөр зам дагуу оршин суудаг иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. 

Говьсүмбэр аймагт COVID 19-ийн халдвар нэг бүртгэгдлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.