| | USD/MNT 0₮

Энэ онцгой цаг үед ялархаж, уурлах эрхгүй шүү, Хотын дарга Д.Сумъяабазар аа

Нийслэлийн онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ууртай байна. Тэрбээр хотын захирагчийн ажлаа аваад удаагүй байсан. Түүнд хийх хэрэгжүүлэх ажил олон байсан байх. 

Харин аймшигт цар тахал болох коронавирусийг Монгол Улс дотооддоо алдсан энэ цаг үед НОК-ийг даргалж байгаа хүний хувьд нийслэлийн иргэд бүх нийтийн хөл хорионы үед ямар дүрэм журам баримтлаж ажиллахыг тэр эрх биш мэднэ.

Гэхдээ түүний хувьд өнгөрсөн өдрүүдэд хөл хорионы үед ажиллах байгууллагуудад “Тусгай зөвшөөрөл” олгох ажлыг удирдан, зохион байгуулж чадаагүй учраас шийдвэрийг хүчингүй болгоход хүрсэн. Энэ ажлаас тэр УОК-оос хасах үнэлгээ аваад байна. Тэгвэл шинэхэн хотын даргад нийслэлийн иргэд хасах үнэлгээ өгөх бас нэгэн шийдвэр өнөө өглөөнөөс хэрэгжиж эхэлсэн. 

Харин өчигдөр орой хийсэн хэвлэлийн хурлын үеэр өглөө 07.00-10.00 цаг, орой 17.00-20.00 цагийн хооронд нийслэлд тээврийн хэрэгсэл болоод явган хүмүүс хөдөлгөөнд оролцож болно гэх шийдвэрээ танилцууллаа.

Учир нь өчигдөр нийслэлд автомашин, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэнээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Гэтэл хөл хорионы гол зорилго бол бөөгнөрөл үүсгэхгүй байх. Энэ тохиолдолд зөвшөөрөл бүхий 13 салбарынхаа ажиллах хүнийхээ тоог цөөлж, гадуур явах иргэдийнхээ хөдөлгөөнийг хорих нь оновчтой шийдвэр болохоор нийтийн тээврийн хэрэгслийн цагийг богиносгох нь оновчтой шийдвэр биш. Энэ богино цагт ажилдаа явах хүмүүс цөөрсөн ч мөн л бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Яг одоо НОК-оос гаргасан шийдвэр судалгаа, тооцоолол муутай байгаа мэдээлэл цахим орчинд тархаж байна. Цаг богиносгож хатуу хөл хорио тогтоолоо ч иргэдийн бөөгнөрөл бүр нэмэгдэх юм бишүү гэсэн сэтгүүлчийн асуултад Д.Сумъяабазар уурлаж "Иргэдийн төлөө нойр хоолгүй ажиллаж байна" гэж ялархав. 

Хотын мэр нь өмссөн хувцасынхаа захыг босгож, хөмсгөө зангидаж ирээд л "сонголтгүй сонголтоор л ажиллаж байна" гэж ирээд л ялархаж суух. Яг одоо бол бүх нийтийн хариуцлагатай байх цаг үе. Цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед өөрсдийн сонголтоор шийдвэр гаргаж байгаа нэгээхэн хүн үгүй. Бүх хүн, бүх албан тушаалтан тус тусын үүргийг гүйцэтгэж байна. Иймээс та ялархах хэрэггүй. Таны хийх ёстой ажил. 

Гагцхүү УОК-оос гарсан шийдвэр, тогтоолыг буцааж цуцлах хүртэл нь тооцоо, судалгаагүй ажиллахгүй байх нь л таны үүрэг. Учир нь та бол нийслэл хотыг тэргүүлж байгаа хүн. Иймээс нийслэлийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд бөөгнөрөл үүсгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх нь бас таны үүрэг. 

Бас Нийслэл мөнгөгүй хүнд хэцүү байна гэж уурлаж туних. Хот мөнгөгүй байна ч гэх шиг өнгөрсөн зун цар тахалтай эдийн засгийн хувьд хүнд нөхцөлтэй байхад хэнд ч хэрэггүй хоёр тэрбум төгрөгөөр усан оргилуур бариулсан хотын дарга асан С.Амарсайханд уурлаж тунина биз дээ. 

Би нойр хоолоо хасаад энэ олон хүнийг удирдаж ажиллаж байна ч гэх шиг чадахгүй бол больчих. 10 сар нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, Онцгойгийнхон ингэж хэлээгүй байхад хотын дарга Д.Сумъяабазар та ялархаж уурлах ёсгүй юм шүү. 

 

Хотын мэр нь өмссөн хувцасынхаа захыг босгож, хөмсгөө зангидаж ирээд л "сонголтгүй сонголтоор л ажиллаж байна" гэж ирээд л ялархаж суух. Яг одоо бол бүх нийтийн хариуцлагатай байх цаг үе. Цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед өөрсдийн сонголтоор шийдвэр гаргаж байгаа нэгээхэн хүн үгүй. Бүх хүн, бүх албан тушаалтан тус тусын үүргийг гүйцэтгэж байна. Иймээс та ялархах хэрэггүй. Таны хийх ёстой ажил.
Нийгэм

Сэтгэгдэл (109)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.