| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Нийслэл, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт гээд нийтдээ 30 тохиолдол бүртгэгдээд байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 1646 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрлээ. Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор орж ирсэн тусгаарлах байранд байгаа иргэдээс халдвар илрээгүй байна. Дорнод аймагт тандалтын зорилгоор цуглуулсан 7 хүнд халдвар илрээгүй.

Манайд бүртгэгдээд байгаа голомтуудад хийсэн тандалт судалгааны хувьд гэвэл хотод бүртгэгдсэн ойрын хавьтлын 520 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнд илэрсэн. Улаанбаатар хотод нийтдээ 15 хүнд халдвар илэрлээ. Хоёр дахь хавьталд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Харин Сэлэнгэ аймагт шинээр зургаа тохиолдол бүртгэгдлээ . Ингэснээр 10 тохиолдол болов  Төмөр зам дагуу хүн ардын дунд тандалт судалгаа хийхэд Говьсүмбэр аймагт нэг тохиолдол бүртгэгдлээ.  Нийтдээ дотоодод бүртгэгдсэн тохиолдол 30 тохиолдол болжээ. Улаанбаатарын голомт, Төмөр зам дагуух голомт тус бүрт 15, 15 тохиолдол бүртгэгдээд байна. Ялангуяа төмөр зам дагуу оршин сууж байгаа иргэд халдвар илрүүлэх шинжилгээнд орохыг уриалж байна.

Нийтдээ батлагдсан тохиолдол 455 бүртгэгдлээ, эдгэрсэн 329, ажиглалтад 17 хүн байна. Ажиглалтын хугацаа дууссан 310 хүн, нутаг буцсан долоо байна. ХӨСҮТ д  119 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хүнд гурван хүн байна. Ингээд голомтуудад хийгдэж байгаа тандалт судалгаа үргэлжилж байна. Нийт ард иргэд маань эрүүл мэндийнхээ төлөө дахин дахин хэлэхэд гадуур явахгүй байхыг хүсье. 

Хамгийн сайн хамгаалалт бол маск зүүж, гараа угаах, зөвлөмжийг дагаж гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна" гэлээ. 

Улаанбаатарын голомт, Төмөр зам дагуух голомт тус бүрт 15, 15 тохиолдол бүртгэгдээд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.