| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: COVID19-ийн халдвар 21-ээр НЭМЭГДЛЭЭ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлжээ. Манай улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 455 болж, 21-ээр нэмэгдлээ. Тухайлбал, Нийслэл, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэрт илэрлээ. Нийслэлийн түргэн оношлогооны цэгүүдэд нийт 9200 гаруй хүн шинжилгээ өгсөн. ХӨСҮТ-ийн дөрвөн баг голомтын 29 газар халдваргүйжүүлэлт хийж байгаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагаас хойш 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод илэрсэн голомтын ойрын хавьтлын 5 хүнд, Сэлэнгэд 6 хүнд нэмж илэрч, Говьсүмбэрт нэг хүнд халдвар илэрлээ. Ингээд Улаанбаатарын голомт 15, Сэлэнгэ аймгийн голомт 10 хүн боллоо. Нийтдээ коронавирусийн дотооддоо алдсан тохиолдол 30 болсон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын голомт, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг дагасан нийт халдвар 30 боллоо" гэв.

ШУУД ҮЗЭХ:

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлжээ. Манай улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 455 болж, 21-ээр нэмэгдлээ. Тухайлбал, Нийслэл, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэрт илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.