| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн өрх бүрт 1 сая төгрөг өгөх саналыг Засгийн газар нь дэмжсэнгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр нэн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн.

Харин энэ асуудлаар өнөөдөр Засгийн газар хуралдаад энэ саналыг дэмжих боломжгүй гэсэн хариултыг Ерөнхийлөгчид өгөхөөр болжээ. Учир нь эдийн засаг савлана, гэнэт их мөнгөний нийлүүлэлт хийх боломжгүй, валютын ханш зэргээ тогтоон барьж чадах боломжгүй гэж Засаг нь үзжээ. 

Уг нь энэ цар тахлын үед өрх бүрт нэг сая төгрөг өгөх бөгөөд 200 мянгыг нь бэлнээр өгч, 800 мянгаар нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалт хийхийг дэмжсэн эрхийн бичиг олгоно гэж ярьсан. Ингэснээр үндэсний үйлдвэрлэл рүү 900 тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийгдэнэ гэж тооцсон байсан. 

Харин энэ асуудлаар өнөөдөр Засгийн газар хуралдаад энэ саналыг дэмжих боломжгүй гэсэн хариултыг Ерөнхийлөгчид өгөхөөр болжээ. Учир нь эдийн засаг савлана, гэнэт их мөнгөний нийлүүлэлт хийх боломжгүй, валютын ханш зэргээ тогтоон барьж чадах боломжгүй гэж Засаг нь үзжээ.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.