| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт дахин COVID 19-ийн гурван тохиолдол бүртгэгджээ

Дархан-Уул аймагт өчигдөр сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, улмаар хариу нь эерэг буюу батлагдсан билээ. Харин өчигдөр орой мөн гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул хөл хориог  энэ сарын 21 хүртэл сунгажээ. 

Харин хөл хорио тогтоосон энэ хугацаанд түргэвчилсэн оношлуураар иргэдийг шинжилгээнд хамруулахад гурван эерэг тохиолдол илэрсэн байна. Тэд өөрсдөө сайн дураараа шинжилгээ өгсөн юм байна. 

Тус аймгийн Эрүүл мэндийн газраас шинжилгээний хариу нь эерэг гарсан гурван иргэнийг сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэсэн тул ХӨСҮТ рүү хүргэхээр болов. Иймд, хатуу хөл хорионы дэглэм өнөөдрөөс дахин сунгагдаж байна. Энэ хугацаанд халдварын ойрын болон дам хавьталуудыг олж тогтоон шинжилгээ авах юм байна.

Одоогоор Дархан-Уул аймагт тэг зогсолт хийж, ард иргэдийг гэрээсээ гарч болохгүй хэмээн хатуу сануулж анхааруулсан байна. 

Харин өчигдөр орой мөн гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул хөл хориог гурав хоногоор буюу энэ сарын 21 хүртэл сунгажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.