| | USD/MNT 0₮

Нийтийн тээвэр 07.00-10.00 цагт, 17.00-20.00 цагийн хооронд үйлчилнэ

УОК-ын шуурхай ажлын алба өчигдөр орой хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, хурлаас гарсан шийдвэрээр хөл хорионы дэглэмийг чангатгаж, нийтийн тээврийн үйлчилгээний хуваарьт өөрчлөлт оруулсан.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийтийн тээвэр өнөөдрөөс 07:00-10:00  болон орой 17:00-20:00 цагийн хооронд үйлчлэх юм. Өмнө нь нийтийн тээвэр 06:00-10:00 цаг болон 17:00-22:00 цаг хүртэл үйлчилж байсныг ийн богиносгож байна.

Мөн дээрх тогтоосон цагаас бусад үед иргэд явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийтийн тээвэр өнөөдрөөс 07:00-10:00 болон орой 17:00-20:00 цагийн хооронд үйлчлэх юм. Өмнө нь нийтийн тээвэр 06:00-10:00 цаг болон 17:00-22:00 цаг хүртэл үйлчилж байсныг ийн богиносгож байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.