| | USD/MNT 0₮

ЭМЯ: Коронавирусийн халдвар НЭГЭЭР НЭМЭГДЭЖ, нийт 435 тохиолдол боллоо

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр 11.00 цагийн мэдээллээс хойш коронавирусийн халдвар нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 435 боллоо. Дархан-Уул аймагт илэрсэн тохиолдлын хувьд өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээний хариу эерэг гарч, PCR-аар шинжлэхэд коронавирус мөн болох нь батлагджээ. Ингээд холбогдох байгууллагаас бүхий л тандалт судалгааг хийж, тус иргэний ойрын хавьтал болох 62 хүнийг илрүүлжээ. 

Нийслэл хотын 18 оношилгооны цэг болон өрхийн эмнэлгүүдэд түргэвчилсэн оношилгоонд хамруулж байна. Одоогоор 6764 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байгаа аж.

ШУУД ҮЗЭХ:

 

ЭМЯ: Коронавирусийн халдвар НЭГЭЭР НЭМЭГДЭЖ, нийт 435 тохиолдол боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.