| | USD/MNT 0₮

Г.Ариунбуян:Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулна

УОК-иос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Сэлэнгэ аймагт багц өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шуурхай ажиллагааны журмыг батлаад ажиллаж байна. 

Аймгийн төв буюу Сүхбаатар сумын нутагт 22 мянган иргэн байна. Долоо хоногийн хугацаанд халдварын тархалтыг зогсоохоор ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас явуулын хоёр лаборатори гаргасан. Сүхбаатар суманд байрлах аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлж, эмнэлгийн эмч, ажилтнуудыг өөр байранд шилжүүлэх ажил явагдаж байна. 

Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрлээ. Тухайн хүн нь хувиараа бизнес эрхлэгч байсан. Тиймээс тус аймагт өчигдөр шөнөөс эхлэн тэг зогсолт хийж, хатуу хөл хориог тогтоогоод байна. Дархан-Уул аймаг 88 мянган хүн амтай. Тус аймгийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна" гэлээ. 

 

 

Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрлээ. Тухайн хүн нь хувиараа бизнес эрхлэгч байсан. Тиймээс тус аймагт өчигдөр шөнөөс эхлэн тэг зогсолт хийж, хатуу хөл хориог тогтоогоод байна. Дархан-Уул аймаг 88 мянган хүн амтай. Тус аймгийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.