| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол халдвартай болох нь БАТЛАГДЛАА

Өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт ковид 19-ын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 60 гаруй иргэнийг тусгаарлаж хөл хориог тогтоосон талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл УОК-ын хуралдаан дээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дарханд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу батлагдсан" гэх мэдээллийг дөнгөж сая өглөө. 

Ойрын болон дам хавьтлын 500 гаруй иргэнээс шинжилгээ авахад нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарлагдсан бөгөөд ийнхүү батлагдаад байна. 

Дарханы энэ тохиолдол нь төмөр замын маршруттай холбоотой гэнэ. Халдвар авсан иргэн хойд хилээс бараа бүтээгдэхүүн татаж оруулж ирсэнтэй холбоотой гэж үзэж байгаа талаар албаныхан хэллээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дарханд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу батлагдсан".
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.