| | USD/MNT 0₮

Сэлэнгэ аймагт 11 настай хүүхэд халдвар авсан бөгөөд 74 настай Ц-тэй хавьтагч болоогүй

Монгол Улс короанвирусний халдварыг дотооддоо алдаж, улсын хэмжээнд ирэх арванхоёрдугаар сарын 1-нийг өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Одоогоор Сэлэнгэ аймагт голомт бүртгэгдсэн байгаа бөгөөд гурван хүн нь нэг багц голомт гэж яваа бол Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 настай хүүхдээс халдвар илэрснийг өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн билээ. Улмаар Аймгийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоож, эмч нарыг тусгаарлаад байгаа юм байна.

Тэрбээр Сэлэнгэ аймагт халдвар анх бүртгэгдсэн 74 настай Ц-тэй хавьтагч биш бөгөөд өөр голомтоос халдвар авсан байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа юм. 

Сэлэнгэ аймгийн халдваруудын ойрын хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор аймагт хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна. Мөн явуулын хоёр лаборатори гаргаж ажиллаж байгаа бөгөөд албаныхан хүч нэмэгдүүлэн халдварын голомтыг олж тогтоохоор ажиллаж байгаа талаар ОБЕГ-ын дарга хэллээ. Мөн Дархан-Уул аймагт бүртгэгдсэн сэжигтэй нэг тохиолдол батлагдсан байна.  

Монгол Улс короанвирусний халдварыг дотооддоо алдаж, улсын хэмжээнд ирэх арванхоёрдугаар сарын 1-нийг өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.