| | USD/MNT 0₮

УОК: Төмөр замаа дагасан халдварын голомт тархах магадлалтай байна

УОК шуурхай хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо олон нийтэд танилцуулж байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригийн мэдээлснээр Монгол Улс дотооддоо дахин нэг халдварын голомт илэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийслэлд голомтын халдвар бүртгэгдэж, тэндээс халдварласан халдварын тохиолдлын тоо 10 болоод байгаа. Харин цаг хугацааны хувьд үүнтэй давхцаад Сэлэнгэ аймагт нэг голомт илэрч, дөрвөн хүн халдвар авсан нь тогтоогдсон. Тэгвэл Сэлэнгэ, Дарханы төмөр замаа дагасан халдварын голомт үүссэн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийг дагаад төмөр зам дагасан халдварын багц тохиолдол тархах магадлалтай. Улаанбаатар хотын анхны багц тохиолдол мөн ТИР машины жолоочоос улбаатай. Иймээс эдгээр хүмүүстэй холбоотой бүх хүмүүсийг үргэлжлүүлэн тандан судалж байна.

ШУУД ҮЗЭХ: 

УОК: Төмөр замаа дагасан халдварын голомт илэрсэн нөхцөл байдал үүслээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.