| | USD/MNT 0₮

Жолооч Д-ийн ахаас гурав дахь шинжилгээгээр халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийхдээ "Гурван хүнээс халдвар нэмж бүртгэгдсэн талаар мэдээлэл хийсэн билээ.

Халдвар илэрсэн гурван иргэний хоёр нь хойд хилээр орж ирсэн тээврийн жолооч нар бол, үлдсэн нэг тохиодол нь жолооч "Д"-ийн ах Н юм байна. Дотоодод анхлан халдвартай нь батлагдсан жолооч Д-ийн ах Н нь "Грийн импекс" ХХК-д жолоочоор ажилладаг.

Эхнэр  Ш нь мөн л тус компанид борлуулагчаар ажилладаг аж. Жолооч Д-ийн шинжилгээ эерэг гарах үеэс эхлэн түүний төрсөн ах Н, эхнэр Ш нарыг ХӨСҮТ-өөс тусгаарлаад байсан юм. 

Эрүүл мэндийн яам өчигдөр 11.00 цагийн мэдээгээр Н, Ш нарын шинжилгээний хариу сөрөг гарсан гэж мэдээлж байсан бол 24 цагийн дараа ийнхүү Н-ийн шинжилгээнээс коронавирус илэрчээ. Уг шинжилгээ нь Н, Ш нарын гурав дахь шинжилгээ юм байна.  

Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.