| | USD/MNT 0₮

Хилээр орж ирсэн Хятад иргэдийг тусгаарласан байгаа гэв

Шадар сайд Я.Содбаатар "БНХАУ-аас 900 гаруй иргэн оруулж ирсэн байгаа. Тухайн иргэд ажлын шугамаар орж ирж байгаа бөгөөд бүгд зөвшөөрөлтэй" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Уг нь энэ сарын 07-нд Шадар сайд мэдээлэл хийхдээ "Монгол Улсад гаднаас ажиллах хүчин орж ирэхгүй. Бид он дуустал зогсоосон" гэж хэлсэн мөртлөө 900 гаруй хятад иргэнийг оруулж ирсэн байгаа юм. 

Тэгвэл хилээр орж ирсэн тэдгээр хятадууд хаана байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаагаас тодруулахад "Хилээр орж ирсэн хятад иргэд бүгд тусгаарлагдсан. Тэд 21 хоног тусгаарлагдана. Шинжилгээг гурван удаа авна. Одоогоор хариунууд бүгд сөрөг гарсан. Гэхдээ тусгаарлалтаас гарах хугацаа болоогүй" гэв. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.