| | USD/MNT 0₮

Д.Дэмбэрэлнямбуу:Гурван удаа шинжилгээ өглөө, бүх хариу сөрөг гарсан

Ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарч, гэртээ гарч ирээд дөрөв дэх хоног дээрээ коронавирусийн халдвараар өвчилж, Монгол Улс дотооддоо халдвар алдсан байна. Өнөөдрийн байдлаар дотооддоо халдвар алдсан тохиолдол 22 болчихоод байна.

Жолооч Д гэртээ халдвар авсан гэдгээ мэдэхээсээ өмнө буюу 11-р сарын 6-нд “UB Palace”-т  Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолт үзэж, улмаар хамт зургаа авахуулсан байгаа юм.

Жолооч Д-гийн ойрын хавьтал гэж үзэн дуучин Д.Дэмбэрэлнямбууг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа. Харин тэрбээр гурван удаа шинжилгээ өгөхөд бүгд сөрөг гарчээ.

Тэрбээр энэ талаараа "Гурван удаа шинжилгээ өглөө, бүх хариу сөрөг гарсан байна. Муу муухай бүхэн монгол түмнээс минь холуур өнгөрөг" гэжээ. 

 

Д.Дэмбэрэлнямбуу "Гурван удаа шинжилгээ өглөө, бүх хариу сөрөг гарсан байна. Муу муухай бүхэн монгол түмнээс минь холуур өнгөрөг" гэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.