| | USD/MNT 0₮

ЭМЯ:Гурван хүнд коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван хүнд халдвар илэрсэн. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолоочид халдвар илэрсэн.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, үүрэг гүйцэтгэсэн эмч сувилагчийн шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн Дорнод аймагт тандалтын зорилгоор 18 хүнд халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт тандалтын зорилгоор 132 хүнд шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Тэр шинжилгээг баталгаажуулахаар давтан шинжилгээ хийгдэж байна. Ховд аймагт давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 13 хүнээс халдвар илрээгүй.

Харин Улаанбаатарт бүртгэгдсэн голомт буюу ойрын хавьтлын 80 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд халдвар илэрлээ. Давтан гуравдахь удаагийн шинжилгээн дээр халдвар нь батлагдлаа. Хоёрдагч хавьтлын хүмүүст давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Манай улсад батлагдсан тохиолдол 434 боллоо. Үүнээс эдгэрсэн 328 байна. Сувиллын 16, гэрийн ажиглалтад 12 байна. Нутаг буцсан 3 байна. ХӨСҮТ-д батлагдсан эмчилгээ хийлгэж байгаа 100 хүн байна" гэлээ.  

ЭМЯ:Гурван хүнд коронавирусийн халдвар илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.