| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт СOVID 19 халдварын нэг тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтлын 60 гаруй хүнийг тусгаарлаад байна. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн ойрын болон дам хавьтлын 583 иргэнээс шинжилгээ авахад өнгөрсөн шөнийн 00.26 цагт нэг иргэнээс халдварын шинж тэмдэг илэрсэн ба тухайн иргэний хавьтлын 60 гаруй хүнийг тусгаарлаад байна гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлжээ. 

Хариуг баталгаажуулахаар Улаанбаатар хот руу сорьц илгээсэн ба Дархан-Уул аймгийн хэмжээнд үүрийн 05.00 цагаас эхлэн бүх хөдөлгөөнийг зогсоож, тэг зогсолт хийсэн байна.

Харин энэ нэг тохиолдлын талаар одоо 11.00 цагийн мэдээллээр мэдээлнэ.  

 

 

Өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтлын 60 гаруй хүнийг тусгаарлаад байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.