| | USD/MNT 0₮

Шилэн данс:ХХААХҮЯ үлийн цагаан огтоно устгадаг бактерийн бэлдмэл авахаар нэг тэрбум төгрөгийг Шим компанийн данс руу шилжүүлжээ

Шилэн Цогоо яам, агентлагуудын шилэн дансыг үзэж, төсвийн мөнгийг сайд дарга нар хэрхэн захиран зарцуулж байгаа талаар мэдээлсээр байгаа. Энэ нь нөгөө талаар иргэдийн мэдэх эрхийг шилэн Цогоо гүйцэтгэж байна гэсэн үг.

Нэг хэсэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарыг “балбасан” тэрбээр хэд хоногийн өмнө Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамыг онилсон байгаа юм.

Тус салбарын сайд З.Мэндсайханы хийсэн гүйлгээ болон гэрээний санхүүжилт нь тодорхой их бүрхэг байгаа юм.

Тухайлбал, яамныхаа таван алба хаагчид тус бүрд нь таван сая төгрөг шилжүүлсэн гүйлгээ байгаа юм. Чухам ямар шалгуураар яаж олгосон нь тодорхой бус.

Тиймээс Шилэн Цогоо З.Мэндсайхан сайдыг хийсэн гүйлгээнийхээ утгыг тодорхой болгох талаар шүүмжилсэн юм.

Тус яамны зүгээс нэлээд хэдэн гүйлгээг Шилэн дансаар хийсэн байгаа бөгөөд тэднээс хамгийн их анхаарал татаж байгаа нь “Шим” компанийн данс руу шилжүүлсэн нэг тэрбум төгрөгийн гүйлгээ байна. Гүйлгээний утга нь ХХААХҮС-дын А-172 тоот гэрээт ажлын урьдчилгаа санхүүжилт гэсэн байгаа юм.

Ямар гэрээт ажлаар юу хийлгүүлэхээр энэ компанийн данс руу тэрбум төгрөг хийсэн нь олон нийтэд хардлага төрүүлж байгаа юм. Шилэн дансыг хэн ч хянах боломжтой. Гэвч гэрээ, гүйлгээний утгаа тодорхой бус бичсэн харагдана.

Тухайн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” компанийг нь судлаад үзэхээр 1990 онд байгуулагдан, Монгол Улсад биотехнологийн судалгаа шинжилгээний ажлыг өргөтгөн, төрөл бүрийн биоидэвхит бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор өнөөг хүртэл ажиллаж иржээ.

Ерөнхий захирал нь Н.Батаа гэж хүн байдаг бөгөөд Э.Бат-Үүлийг хотын дарга байхад Нийслэлийн Засаг даргын Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан орлогчоор ажиллаж байсан  нэгэн аж.

Одоо тус компанийн ерөнхий захирлын алба хашдаг юм байна.

Өнгөрсөн он жилүүдэд хөдөө аж ахуй, байгаль орчны биотехнологийн салбарт үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээр болон ойн санг хамгаалах зориулалттай биобэлдмэлийн судалгаа, үйлдвэрлэлийг зохион байгуулж, төрөл бүрийн биобэлдмэлийг үйлдвэрлэн, төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байна.

Хоёр жилийн өмнө “Шим” ХХК-тай холбоотой таагүй мэдээлэл гарч байсан. Тухайлбал, зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Сүүлийн 10 жилийн хугацаанд ямарч тендерт оролгүйгээр үлийн цагаан огтоно усгах тендерийг энэ компани авдаг учир энэ асуудлыг нь иргэн хүн шалгуулахаар АТГ-т ханлдаж байсан удаатай. Гэвч тухайн гомдлыг шалгасан эсэхийг нь бол мэдэхгүй.

Учир нь Шилэн данс сайтаас харахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2017, 2016, 2015 онд тус бүр 400 сая төгрөгийн үнийн дүнтэй оготны хорны тендер зарласан тухай мэдээлэл байгаа бөгөөд энэ тендерүүдэд мөн л “Шим” компани ялжээ. Ер нь ХХААХҮЯ-ны тендерүүдэд энэ компани орж ялж шалгардаг бололтой.

"Шим" компани руу шилжүүлсэн тэрбумт төгрөгийн баримт 

Ингээд ХХААҮЯ тэрбум төгрөгөөг энэ компанис юу худалдан авахаар урьдчилгаа санхүүжилт хийсэн талаарх баримтыг судалж, сураглаж үзлээ.

“Шим” ХХК-ны холбогдох эх сурвалжаас тодруулахад “ХХААҮЯ-наас бактерийн бэлдмэл нийлүүлээчээ гэсэн захиалгын дагуу манайх бодисыг нь үйлдвэрлээд нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Үлийн цагаан огтоно устгах бэлдмэл байдаг. Үнийн дүнгийн хувьд тэрбум орчин төгрөг болох байх. Захиалгаа бол хавар аваад тавдугаар сар гэхэд үйлдвэрлэл дуусаад аймгууд руу нийлүүлдэг. Ер нь яам жил болгон ийм бэлдмэл авдаг” гэлээ.

Харин тус компанийн гүйцэтгэх захирал Тамир “Нэг тэрбум төгрөгийн асуудал гэж яривал яамнаас тендер зарласан. Манайх тендерт нь материалаа өгч гэрээнийхээ дагуу шилжүүлсэн мөнгө” гэв.

-Танайхыг үлийн цагаан огтоно устгана хэмээн 10 жил тендерт оролцолгүйгээр ийм ажлыг авдаг байсан гэх мэдээлэл гарч байсан даа?

-Тийм мэдээлэл гарч байсан. Биоидэвхт бэлдмэлийн үйлдвэр учраас өөрийн гэсэн онцлогтой. Хүн болгон архи хийж болдоггүй шиг энэ чинь нарийвчилсан үйлдвэр болохоор зориулалтын тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүд цөөхөн байдаг юм.

Манай компани жил болгон зарласан тендерт нь материалаа өгөөд шалгардаг. Түүнээс хэн нэгэн танил талаараа тендерт оролцолгүйгээр ажил авна гэж байхгүй шүү дээ.

-АТГ-т танай компанийг шалгасан уу?

-Шалгасан, хууль бус үйлдэл гараагүй.

Тухайн компанийн зүгээс ийм тайлбар хийж байна. Тэгвэл нэг тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлж, бактерийн бэлдмэл ХХААХҮЯ худалдаж авахаар гэрээ хийсэн нь тодорхой ажээ. 

“Шим” ХХК-ны холбогдох эх сурвалжаас тодруулахад “ХХААҮЯ-наас бактерийн бэлдмэл нийлүүлээчээ гэсэн захиалгын дагуу манайх бодисыг нь үйлдвэрлээд нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Үлийн цагаан огтоно устгах бэлдмэл байдаг. Үнийн дүнгийн хувьд тэрбум орчин төгрөг болох байх. Захиалгаа бол хавар аваад тавдугаар сар гэхэд үйлдвэрлэл дуусаад аймгууд руу нийлүүлдэг. Ер нь яам жил болгон ийм бэлдмэл авдаг” гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.